Эхлэл 48:16-22 АБ2004

16 Намайг элдэв гай зовлонгоос ангижруулсан тэнгэр элчЭнэ хүүхдүүдийг ерөөж,Тэд миний нэрээр болон миний өвөг эцэг АбрахамБас төрсөн эцэг Исаакийн маань нэрээр дуудуулж,Газар дэлхий дээр өнөр өтгөн болгох болтугай! гэв.

17 Эцэг нь баруун гараа Ефраимын толгой дээр тавьсныг Иосеф хараад, сэтгэлд нь нийцээгүй тул эцгийнхээ баруун гарыг, Ефраимын толгой дээрээс авч, Манассегийн толгой дээр тавих гэв.

18 Тэгээд эцэгтээ хандаж—Энэ биш ээ, аав аа! Энэ нь ууган хүү, та баруун гараа түүний толгой дээр тавина уу? гэсэнд

19 эцэг нь татгалзаж,—Би мэдэж байна, хүү минь. Би мэдэж байна. Тэр бас нэгэн овог болж, агуу их болно. Харин дүү нь түүнээс ч илүү агуу их болж, үр удам нь олон үндэстэн болно гэж хэлэв.

20 Тэгээд тэр өдөртөө тэднийг ерөөгөөд—Израильчууд та нарын нэрийг барьж“Бурхан та нарыг Ефраим шиг,Манассе шиг болгох болтугай!” хэмээн ерөөх болногээд Ефраимыг Манассегаас дээгүүр тавив.

21 Израиль Иосефт хандаж—Үхэх цаг минь боллоо. Харин Бурхан та нартай хамт байж, та нарыг өвөг дээдсийн тань газар уруу буцаах болно.

22 Би чамд ах нарт чинь өгснөөсөө нэг хувь илүүг өгнө. Үүнийг би аморичуудаас илд, нумаараа булаан авсан юм гэв.