Эхлэл 48:8-14 АБ2004

8 Израиль Иосефын хөвгүүдийг хараад,—Эд нар чинь хэн бэ? гэсэнд

9 Иосеф—Эд нар бол энд Бурханаас надад хайрласан миний хөвгүүд гэж эцэгтээ хэлэв. Эцэг нь—Одоо тэднийг над дээр авчир! Би тэднийг ерөөе! гэлээ.

10 Израиль өндөр настай болсон тул нүд нь муудаж, харж чадахгүй болжээ. Иосеф хоёр хүүгээ дагуулан, эцэгтээ хүрч очиход тэр хөвгүүдийг нь тэврэн үнсэв.

11 Тэгээд Иосефт хандаж—Би чиний царайг харна гэж хэзээ ч бодоогүй. Гэтэл Бурхан чиний хүүхдүүдийг ч бас надад харууллаа гэв.

12 Иосеф эцгийнхээ өвдгөөс хоёр хүүгээ холдуулаад, газарт сөгдөн мөргөв.

13 Иосеф хоёр хүүгээ аваад, Ефраимыг өөрийнхөө баруун гараар Израилийн зүүн гар талд Манассег өөрийнхөө зүүн гараар Израилийн баруун гар талд гарган, эцэг уруугаа дагуулан түүнд дөхөж очив.

14 Израиль баруун гараа сунган, бага хүү Ефраимын толгой дээр тавьж, Манассе нь хэдийгээр том хүү нь боловч түүний толгой дээр зүүн гараа зөрүүлэн тавьжээ.