1 Иаков хүүхдүүдээ дуудан—Та нар цугларцгаа. Би та нарт ирээдүйд юу болох тухай хэлж өгье.
2 Иаковын хөвгүүд ээ!Та нар цугларцгааж, сонсоцгоо!Эцэг Израилийнхаа үгийг сонсоцгоо!
3 Реубен, чи бол миний ууган хүү,Миний хүч чадал,Сүр хүчний минь охь,Цог жавхлангийн оргил,Эрч чадлын дээд боловч
4 Ус шиг бургилж байсан учирЧи эрч чадлын дээд болж чадахгүй.Чи эцгийнхээ орон дээр гарч, бузарласан.Тэр миний орон дээр гарсан юм.