Эхлэл 6:16-22 АБ2004

16 Хөвөгч авдартаа гэгээвч хийхдээ авдрын оройгоос нэг тохойн дотор хийнэ. Бас хөвөгч авдрын хажуу талд хаалга гаргана. Чи авдрыг дээд, дунд, доод давхар бүхий хийнэ.

17 Би газар дэлхийд үер буулгаж, тэнгэрийн доорх амин амьсгаатай биетэн бүхнийг устгана. Газар дэлхий дээр байгаа бүхэн үхнэ.

18 Харин Би чамтай гэрээ байгуулж, чи өөрийн хөвгүүд, эхнэр, бэрүүдтэй хамт тэр хөвөгч авдарт орох болно.

19 Чи өөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд мах цустай амьтан бүхнээс эр, эмийг хос хосоор нь хөвөгч авдарт аваачиж оруул.

20 Амьд үлдэхийн тулд жигүүртэн шувууд төрөл төрлөөс, адгуус амьтад төрөл төрлөөс, хамаг газраар мөлхөгчид төрөл төрлөөсөө хос хосоороо чамд очих болно.

21 Чи идэх бүх хоол хүнсээ өөртөө авч хадгал. Тэр нь чиний болон тэдгээрийн хоол болно гэжээ.

22 Ноа тийнхүү үйлдэж, Бурханы өөрт нь тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэжээ.