1 ЭЗЭН Ноад хандаж—Энэ үеийнхний дотроос чи Миний өмнө зөв шударга байгааг Би харсан учраас чи болон чиний бүх гэр бүлийнхэн энэ хөвөгч авдарт ор.
2 Чи бүх цэвэр амьтны төрөл бүрээс долоо долоог эр эмээр нь, бузар амьтны төрөл бүрээс хоёр хоёрыг эр эмээр нь өөртөө ав.
3 Бас бүх газар дэлхий дээр үр удмыг нь амьд үлдээхийн тулд тэнгэр огторгуйн жигүүртэн шувуудын төрөл бүрээс долоо долоог эр эмээр нь ав.
4 Одоогоос долоо хоногийн дараа Би дөчин өдөр, дөчин шөнийн турш бороо оруулж, өөрийнхөө бүтээсэн амьтай бүхнийг газрын хөрснөөс арчина гэв.
5 Ноа өөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор бүхнийг хийжээ.
6 Дэлхий дээр үер болоход Ноа зургаан зуун настай байлаа.