1 Бурхан Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байсан бүх араатан амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ.
2 Газрын гүний булаг хийгээд тэнгэрийн усны хаалт хаагдаж, тэнгэрээс орж байсан бороо зогслоо.
3 Ус нь газар дэлхийгээс татран татарсаар зуун тавин хоног болоод багасжээ.
4 Долдугаар сарын арван долооны өдөр онгоц Арарат уулан дээр тогтов.
5 Ус аравдугаар сар хүртэл татран татарсаар аравдугаар сарын нэгний өдөр уулсын оргил харагдах боллоо.
6 Дөч хоногийн дараа Ноа хөвөгч авдарт хийсэн гэгээвчээ нээн,
7 нэгэн хэрээг гадагш гаргаж тавихад тэр хэрээ газар дэлхийг хуурай болтол нааш цааш ниссээр байжээ.