Хаадын Дээд 1:2-8 АБ2004

2 Түшмэд нь түүнд—Бидний эзэн хаан танд нэг залуу онгон охиныг олж авчирч тэрээр хаанд зарагдан, түүний асрагч болог. Түүнийг та өвөртлөн унтвал бидний эзэн хаан таны бие дулаацах болно гэлцэв.

3 Тэд Израилийн бүх нутаг даяар гоо үзэсгэлэнтэй охиныг хайж, Абишаг нэртэй нэгэн шунем охиныг олж, хааны ордонд авчирлаа.

4 Тэр охин маш гоо үзэсгэлэнтэй байсан бөгөөд хааны асрагч болж, хаанд үйлчлэв. Гэвч хаан түүнтэй энгэр зөрүүлсэнгүй.

5 Тэр үед Хаггитын хүү Адониа өөрийгөө өргөмжлөн—Би хаан болно хэмээн чалчиж байв. Тэрээр өөртөө тэрэгнүүд болон морьтонгуудыг өмнөө явуулах тавин цэргийн хамт бэлдүүлжээ.

6 Эцэг нь түүнийг “Чи яагаад ийн үйлдсэн бэ?” хэмээн хэзээ ч зэмлэн, хориглодоггүй байсан ажээ. Тэр бас Абсаломын дараа төрсөн бөгөөд маш сайхан эр байлаа.

7 Тэрээр Зеруиагийн хүү Иоаб болон тахилч Абиатар нартай зөвшилцөн, тэд Адониаг дагаж туслав.

8 Гэвч тахилч Задок Иехоиадагийн хүү Бенаиа, эш үзүүлэгч Натан, Шимеи, Реи болон Давидын хүчит эрс Адониатай нийлсэнгүй.