Хаадын Дээд 1:25-31 АБ2004

25 Учир нь тэр өнөөдөр явж, үй олон үхэр, хонь болон тарган тугалуудаар тахил өргөж, хааны бүх хөвгүүд, цэргийн жанжнууд ба тахилч Абиатар нарыг урьсан байх юм. Харагтун, тэд Адониагийн өмнө ууж идэн, “Адониа хаан мандтугай” гэж уухайлцгааж байна.

26 Харин таны боол намайг болон тахилч Задок, Иехоиадагийн хүү Бенаиа, таны боол Соломон нарыг тэрээр урьсангүй.

27 Эдгээрийг миний эзэн хаан та үйлдэхийг зөвшөөрсөн бол миний эзэн хааны дараа хэн түүний сэнтийд залгамжлан суухыг өөрийн боолууддаа дуулгаагүй байхсан гэж үү? гэж мэдүүлэв.

28 Тэгэхэд Давид хаан—Батшебаг над уруу дуудагтун гэлээ. Батшеба орж ирэн, хааны өмнө зогсов.

29 Хаан тангараглаж,—Миний амьдралыг бүх зовлонгоос аварсан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая.

30 Би чамд Израилийн Бурхан ЭЗЭНээр тангараглан “Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийд миний оронд суух болно” гэж хэлсэн билээ. Өнөөдөр би тэр ёсоор үйлдэх болно гэв.

31 Тэгэхэд Батшеба нүүрээ газарт шаан бөхийж, хааны өмнө сунан мөргөж,—Миний эзэн Давид хаан та мөнх наслах болтугай гэж хэлэв.