Хаадын Дээд 1:41-47 АБ2004

41 Адониа болон түүнтэй хамт байсан бүх зочин идэж дуусах үедээ үүнийг сонсжээ. Иоаб эвэр бүрээний дууг сонсоод,—Юу болоод энэ хотод ийм их чимээ шуугиан гараад байна вэ? гэв.

42 Тэрээр хэлж дуусаагүй байтал тахилч Абиатарын хүү Ионатан ирэв. Тэгэхэд Адониа—Та эр зоригтой хүн бөгөөд сайн мэдээ авчирдаг учир морилон орогтун гэв.

43 Харин Ионатан Адониад—Үгүй ээ. Манай эзэн Давид хаан Соломоныг хаанаар өргөмжилсөн билээ.

44 Хаан бас Соломоны хамт тахилч Задок, эш үзүүлэгч Натан, Иехоиадагийн хүү Бенаиа, херетчүүд болон пелетчүүдийг илгээсэн. Тэд Соломоныг хааны луусан дээр мордуулсан.

45 Тахилч Задок болон эш үзүүлэгч Натан нар түүнийг Гихонд хаан болгон тослов. Тэд тэндээс хөөр баяртай буцан ирж байгаа тул хот ч чимээ шуугианаар дүүрч байна. Та нар тэр л дуу чимээг сонсжээ.

46 Соломон хаанчлалын сэнтийд залран суусан билээ.

47 Түүгээр барахгүй хааны түшмэд бидний эзэн Давид хааныг ерөөхөөр бараалхан, “Таны Бурхан нь Соломоны нэрийг таны нэрнээс үлэмж илүү болгож, түүний хаан ширээг таны хаан ширээнээс агуу их болгох болтугай” гэж байна. Хаан ч өөрөө орон дээрээ мэхийн,