Хаадын Дээд 1:6-12 АБ2004

6 Эцэг нь түүнийг “Чи яагаад ийн үйлдсэн бэ?” хэмээн хэзээ ч зэмлэн, хориглодоггүй байсан ажээ. Тэр бас Абсаломын дараа төрсөн бөгөөд маш сайхан эр байлаа.

7 Тэрээр Зеруиагийн хүү Иоаб болон тахилч Абиатар нартай зөвшилцөн, тэд Адониаг дагаж туслав.

8 Гэвч тахилч Задок Иехоиадагийн хүү Бенаиа, эш үзүүлэгч Натан, Шимеи, Реи болон Давидын хүчит эрс Адониатай нийлсэнгүй.

9 Адониа Ен-рогелын ойролцоох Зохелетын хадан дээр хонь, үхэр, тарган тугалуудаар тахил өргөн, өөрийн ах дүү болох хааны бүх хөвгүүд, Иудагийн бүх эрчүүд болох хааны зарц нарыг ч урьжээ.

10 Харин тэрээр эш үзүүлэгч Натан, Бенаиа, хүчит эрс болон дүү Соломон нарыг урьсангүй.

11 Тэгэхэд Соломоны ээж Батшебад Натан өгүүлэн—Бидний эзэн Давид мэдээгүй байхад Хаггитын хүү Адониа хаан болчихсон гэдгийг та сонсоогүй юу?

12 Одоо таны амь болон хүү Соломоны тань амийг аврах зөвлөгөө өгье.