Хаадын Дээд 10:1-6 АБ2004

1 Шебагийн хатан хаан ЭЗЭНий нэрийн тулд алдаршсан Соломоны алдар цууг сонсоод, бэрх хүнд асуултаар сорьж үзэхийн тулд түүнийг зорин иржээ.

2 Тэрээр асар олон зарц шивэгчингүүдээ дагуулан, халуун ногоо, маш их алт, эрдэнэсийн чулуу зэргийг тэмээнд тэгнэн Иерусалимд ирэв. Тэр Соломонтой уулзан зүрх сэтгэлдээ байсан бүхний тухай ярилцсан юм.

3 Соломон түүний бүх л асуултад хариулж байлаа. Түүний хэлсэн бүгдийг тайлбарлан хэлэхэд Соломон хаан ер түүртсэнгүй.

4 Шебагийн хатан хаан Соломоны бүх мэдлэг ухааныг ойлгон, түүний барьсан гэрийг,

5 хааны хоолны ширээнд засаж тавьсан зоог, түшмэдийн сууж буй байдал, үйлчлэгчдийнх нь хэрхэн ажилладгийг, мөн тэдний өмссөн ёслолын хувцсыг, архи сөгнөн өргөх сөнч нарыг, ЭЗЭНий өргөө уруу хөтөлдөг шатыг нь хараад

6 тэрээр хаанд—Таны үгс ба таны мэргэн ухааны талаар би өөрийн оронд байхдаа сонссон билээ. Сонссон бүхэн маань үнэхээр үнэн болохыг мэдлээ.