Хаадын Дээд 10:10-16 АБ2004

10 Тэрээр хаанд зуун хорин талант алт, маш их хэмжээний халуун ногоо, эрдэнийн чулуу бэлэглэв. Шебагийн хатан хаанаас Соломон хаанд бэлэглэсэн шиг тийм их халуун ногоо хэзээ ч дахин ирээгүй билээ.

11 Мөн Офироос алт тээн авчирсан Хирамын хөлөг онгоцнууд тэндээс их хэмжээний улаан мод, эрдэнийн чулуу авчирсан юм.

12 Хаан улаан модоор ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн тулгууруудыг хийхэд ашиглаж бас найрал дуучдад зориулан ятга ба босоо ятга хийв. Иймэрхүү улаан модыг хэн нэгэн хүн дахин авчраагүй бөгөөд энэ өдрийг хүртэл үзэгдсэнгүй.

13 Соломон хаан Шебагийн хатан хаанд өөрийн хааны бэлэг бэлдсэнээс гадна түүний хүссэн бүхнийг өгчээ. Ингээд хатан хаан өөрийн түшмэдийн хамтаар төрөлх нутаг уруугаа буцлаа.

14 Нэг жилийн дотор Соломон зургаан зуун жаран зургаан талант жинтэй алт хүлээн авсан билээ.

15 Үүний зэрэгцээгээр худалдаачдаас болон наймаачдын эд бараанаас Арабын бүх хаадаас, мөн орон нутгийн захирагчдаас алт авдаг байв.

16 Соломон хаан алт давтаж хоёр зуун том бамбай хийсэн бөгөөд бамбай бүрд зургаан зуун шекел алт оржээ.