Хаадын Дээд 10:13-19 АБ2004

13 Соломон хаан Шебагийн хатан хаанд өөрийн хааны бэлэг бэлдсэнээс гадна түүний хүссэн бүхнийг өгчээ. Ингээд хатан хаан өөрийн түшмэдийн хамтаар төрөлх нутаг уруугаа буцлаа.

14 Нэг жилийн дотор Соломон зургаан зуун жаран зургаан талант жинтэй алт хүлээн авсан билээ.

15 Үүний зэрэгцээгээр худалдаачдаас болон наймаачдын эд бараанаас Арабын бүх хаадаас, мөн орон нутгийн захирагчдаас алт авдаг байв.

16 Соломон хаан алт давтаж хоёр зуун том бамбай хийсэн бөгөөд бамбай бүрд зургаан зуун шекел алт оржээ.

17 Тэрээр бас алт давтаж гурван зуун бамбай хийсэн бөгөөд бамбай бүрд гурван мина алт орсон юм. Хаан эдгээр бамбайнуудыг Ливаны ойн гэртээ тавин хадгалав.

18 Үүнээс гадна хаан зааны ясаар асар том сэнтий урлан, шижир алтаар бүрэв.

19 Сэнтий нь зургаан гишгүүртэй, ар тал нь дээгүүрээ дугуй, хоёр талдаа тус тус арслангийн баримал бүхий түшлэгтэй байсан юм.