Хаадын Дээд 10:14-20 АБ2004

14 Нэг жилийн дотор Соломон зургаан зуун жаран зургаан талант жинтэй алт хүлээн авсан билээ.

15 Үүний зэрэгцээгээр худалдаачдаас болон наймаачдын эд бараанаас Арабын бүх хаадаас, мөн орон нутгийн захирагчдаас алт авдаг байв.

16 Соломон хаан алт давтаж хоёр зуун том бамбай хийсэн бөгөөд бамбай бүрд зургаан зуун шекел алт оржээ.

17 Тэрээр бас алт давтаж гурван зуун бамбай хийсэн бөгөөд бамбай бүрд гурван мина алт орсон юм. Хаан эдгээр бамбайнуудыг Ливаны ойн гэртээ тавин хадгалав.

18 Үүнээс гадна хаан зааны ясаар асар том сэнтий урлан, шижир алтаар бүрэв.

19 Сэнтий нь зургаан гишгүүртэй, ар тал нь дээгүүрээ дугуй, хоёр талдаа тус тус арслангийн баримал бүхий түшлэгтэй байсан юм.

20 Зургаан гишгүүр бүрийн хоёр талд хоёр арслангийн барималтай буюу нийт арван хоёр арслангийн баримал тавиастай байсан. Өөр ямар ч хаанчлалд үүнтэй адил зүйлийг урлаж байсангүй билээ.