Хаадын Дээд 10:22-28 АБ2004

22 Хаанд далайд Хирамын хөлөг онгоцнуудын хамт Таршишийн хөлөг онгоцнууд байдаг байв. Гурван жил бүрд нэг удаа Таршишийн хөлөг онгоцнууд алт, мөнгө, зааны яс, мич болон тогос авчирдаг байжээ.

23 Соломон хаан эд баялаг, цэцэн мэргэн ухаанаараа газрын бүх хаадаас үлэмж аугаа болжээ.

24 Тиймээс Бурхан Соломоны зүрхэнд өгсөн мэргэн ухааныг сонсох гэж бүх дэлхий Соломонд бараалхахыг хүсэмжилдэг байлаа.

25 Жил болгон ирж буй хүн бүр өөрсдийн бэлэг болгон алт мөнгөн урлал, хувцас хунар, зэвсэг, амттан, морьд, луус авчирдаг байв.

26 Соломон морин цэрэг тэргийг цуглуулжээ. Түүнд мянга дөрвөн зуун тэрэг, арван хоёр мянган морин цэрэг байсан бөгөөд Соломон тэднийг тэрэгт цэргийн хотууд болон хааны амьдардаг Иерусалим хотод хуваарилан байрлуулсан.

27 Соломон хаан мөнгийг Иерусалим дахь чулуу шиг ердийн зүйл болгож, хуш модыг нам газрын инжрийн мод шиг элбэг болгосон байлаа.

28 Соломон морьдыг Египет, Куегээс оруулж ирдэг байсан бөгөөд хааны наймаачид тэр морьдыг Куегээс худалдан авдаг байв.