Хаадын Дээд 10:8-14 АБ2004

8 Таны ард түмэн ямар ерөөлтэй хүмүүс вэ! Таны өмнө үргэлж зогсож, таны мэргэн ухааныг сонордох эдгээр түшмэд тань бас ямар их ивээгдсэн хүмүүс вэ!

9 Таныг хайрлан Израилийн сэнтийд залсан Таны Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН Израилийг мөнхөд хайрласан учир зөв шударгаар засаглуулахын тулд тэрээр таныг хаан болгон өргөсөн ажээ гэж хэлэв.

10 Тэрээр хаанд зуун хорин талант алт, маш их хэмжээний халуун ногоо, эрдэнийн чулуу бэлэглэв. Шебагийн хатан хаанаас Соломон хаанд бэлэглэсэн шиг тийм их халуун ногоо хэзээ ч дахин ирээгүй билээ.

11 Мөн Офироос алт тээн авчирсан Хирамын хөлөг онгоцнууд тэндээс их хэмжээний улаан мод, эрдэнийн чулуу авчирсан юм.

12 Хаан улаан модоор ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн тулгууруудыг хийхэд ашиглаж бас найрал дуучдад зориулан ятга ба босоо ятга хийв. Иймэрхүү улаан модыг хэн нэгэн хүн дахин авчраагүй бөгөөд энэ өдрийг хүртэл үзэгдсэнгүй.

13 Соломон хаан Шебагийн хатан хаанд өөрийн хааны бэлэг бэлдсэнээс гадна түүний хүссэн бүхнийг өгчээ. Ингээд хатан хаан өөрийн түшмэдийн хамтаар төрөлх нутаг уруугаа буцлаа.

14 Нэг жилийн дотор Соломон зургаан зуун жаран зургаан талант жинтэй алт хүлээн авсан билээ.