Хаадын Дээд 11:1-6 АБ2004

1 Соломон хаан Фараоны охиноос гадна Моабын, Аммоны, Едомын, Сидоны, Хитийн гэх мэт харь орны эмэгтэйчүүдийг хайрладаг байлаа.

2 Эдгээр үндэстнүүдийн талаар ЭЗЭН Израилийн хөвгүүдэд хандан “Та нар тэдэнтэй, мөн тэд ч та нартай холбогдож болохгүй. Учир нь тэд та нарын зүрх сэтгэлийг өөрсдийнхөө бурхад уруу заавал хөтлөх болно” гэж сануулж байсан билээ. Гэсэн хэдий ч Соломон тэдгээр эмэгтэйчүүдийг тууштай хайрлаж байлаа.

3 Тэрээр сурвалжит удамтай долоон зуун эхнэртэй, бас гурван зуун татвар эмстэй байсан бөгөөд эхнэрүүд нь түүний сэтгэлийг урвуулжээ.

4 Соломон хөгшрөхөд эхнэрүүд нь түүний сэтгэлийг өөр бурхад уруу эргүүлсэн учир түүний зүрх сэтгэл эцэг Давидынхаа зүрх сэтгэл шиг Бурханы төлөө бүхлээрээ зориулагдсангүй.

5 Ингээд Соломон сидончуудын охин тэнгэр Ашторет, аммончуудын жигшүүрт шүтээн Милкомыг шүтэв.

6 Соломон ЭЗЭНий мэлмийн өмнө бузар муу зүйл үйлдэн, эцэг Давид шигээ ЭЗЭНийг гүйцэд дагасангүй.