Хаадын Дээд 11:9-15 АБ2004

9 Соломоны зүрх сэтгэл Израилийн Бурхан ЭЗЭНээс урвасан тул ЭЗЭН Соломонд хилэгнэсэн. ЭЗЭН түүнд хоёр ч удаа үзэгдэн,

10 өөр бурхдыг бүү дага гэж тушаасан боловч Соломон ЭЗЭНий тушаалыг сахисангүй.

11 ЭЗЭН Соломонд—Чи үүнийг үйлдэн Миний чамд тушаасан Миний гэрээ зааврыг чи сахиагүй учир Би чамаас хаанчлалыг үнэхээр тастан авч, зарцад чинь өгөх болно.

12 Гагцхүү чиний эцэг Давидын тусын тулд Би үүнийг чиний өдрүүдэд хийхгүй, харин чиний хөвгүүний гараас Би үүнийг тастан авах болно.

13 Гэвч Би хаанчлалыг бүхэлд нь тастан авахгүй, харин Өөрийн боол Давидын төлөө ба Өөрийн сонгосон Иерусалимын төлөө нэг овгийг чиний хөвгүүнд өгнө гэж айлдлаа.

14 Үүний дараа, ЭЗЭН едом хүн Хададыг Соломоны өстөн болгов. Тэр Едомд сурвалжит гаралтай хүн байв.

15 Урьд нь Давидыг Едомд байх үед цэргийн жанжин Иоаб алагдагсдыг оршуулахаар очихдоо Едомд байсан бүх эрчүүдийг хүйс тэмтрэхэд