1 Тэр үед Иеробоамын хүү Абиа өвчтэй боллоо.
2 Иеробоам эхнэртээ—Босож, өөрийгөө Иеробоамын эхнэр гэж тэдэнд мэдэгдэхгүй болтол зүсээ хувиргаад Шило уруу явагтун. Энэ ард түмнийг захирах хаан болно гэж миний тухай хэлсэн эш үзүүлэгч Ахиа тэнд бий.
3 Арван талх, зөөлөн боов, нэг шил зөгийн бал аваад түүн уруу оч. Хүүд юу тохиолдохыг тэр чамд хэлж өгнө гэж өгүүлэв.
4 Иеробоамын эхнэр тийн үйлдээд, босож Шило уруу очин, Ахиагийн гэрт ирэв. Ахиа өндөр настай болсноос хараа нь бүдгэрч, харж чадахаа больжээ.
5 ЭЗЭН Ахиад—Харагтун, Иеробоамын эхнэр өөрийн өвчтэй хүүгийнхээ талаар асуухаар чам уруу ирж байна. Чи түүнд ингэж ингэж хариул. Учир нь тэр ирэхдээ өөр эмэгтэй мэт харагдахыг оролдоно гэж айлдсан байлаа.