Хаадын Дээд 15:14-20 АБ2004

14 Гэвч мөргөлийн өндөрлөгүүд зайлуулагдсангүй. Харин Асагийн зүрх сэтгэл амьдралынх нь турш ЭЗЭНд бүрэн зориулагдсан байв.

15 Тэр эцгийнхээ болон өөрийнхөө хадгалж байсан зориулагдсан эд зүйлс болох алт, мөнгө ба хэрэгслүүдийг ЭЗЭНий өргөөнд оруулан тавив.

16 Аса болон Израилийн хаан Бааша нар хаанчлалынхаа бүх үед хоорондоо үргэлж дайтдаг байв.

17 Израилийн хаан Бааша Иудаг довтлон ирж, Иудагийн хаан Асагийн газар уруу хэн боловч орж, гарахааргүй болохоор Рамад бэхлэлт босгов.

18 Тэгэхэд ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн санд үлдсэн бүх алт, мөнгийг Аса хаман, түшмэдийнхээ гарт өгөөд, Дамаскт амьдарч байсан Арамын хаан Хезионы хүү Табриммоны хүү Бен-хададад илгээн,

19 “Миний эцэг, таны эцэг хоёрын хооронд байсан шиг тийм гэрээг хоорондоо байгуулъя. Харагтун, би танд энэ алт, мөнгийг бэлэг болгон илгээсэн билээ. Израилийн хаан Баашатай тогтоосон гэрээгээ цуцлан, түүнийг надаас холдуулахад туслаач” гэж уламжлуулав.

20 Бен-хадад Аса хааныг сонсож, Израилийн хотуудыг довтлохоор өөрийн цэргийн жанжнуудыг илгээн, Нафталийн бүх нутгаас гадна Ион, Дан, Абел-бет-маака болон Хиннеротын бүх нутгийг эзлэн авлаа.