1 ЭЗЭНий үг Хананигийн хүү Иехүд Баашагийн эсрэг ирж
2 Би чамайг шорооноос татан босгож, Өөрийн ард түмэн Израилийн удирдагчаар тавьсан билээ. Гэтэл чи Иеробоамын замаар замнан, Миний ард түмэн Израилиар нүгэл үйлдүүлж, тэдний нүглүүдээр Намайг хилэгнэхэд хүргэлээ.
3 Үзэгтүн, Би Бааша болон түүний гэрийг шатааж, чиний гэрийг Небатын хүү Иеробоамын гэр шиг болгоно.
4 Баашагийнхнаас хотод үхсэн нэгнийх нь хүүрийг ноход идэж, талд үхсэн нэгнийг нь огторгуйн шувууд тоншин идэх болно гэлээ.