Хаадын Дээд 18:15-21 АБ2004

15 Елиа—Миний үйлчилдэг түмэн цэргийн ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна. Би өнөөдөр заавал Ахабт бараалхана гэв.

16 Обадиа Ахабтай уулзахаар очиж дуулгаад, Ахаб Елиатай уулзахаар ирэв.

17 Ахаб Елиаг хармагцаа,—Энэ чинь Израилийг зовоогч чи юу? гэсэнд

18 Елиа—Би Израилийг зовоосон бус харин чи болон чиний эцгийн гэр бүл зовоосон билээ. Юу гэвэл та нар ЭЗЭНий тушаалуудыг огоорон, Баалыг даган явсан.

19 Одоо хүн илгээн, бүх Израилийг Кармел ууланд над дээр цуглуулагтун. Иезебелийн ширээний ард хооллодог, Баалын дөрвөн зуун тавин эш үзүүлэгчийг, мөн Ашерагийн дөрвөн зуун эш үзүүлэгчийг хамт дуудан ирүүлэгтүн гэв.

20 Ахаб Израилийн бүх хөвгүүдийн дунд уг мэдээг илгээн, Кармел ууланд эш үзүүлэгчдийг хамтдаа цуглууллаа.

21 Елиа бүх ард түмэнд ойртон зогсоод,—Та бүхэн хэдий болтол хоёр замын хооронд тээнэгэлзэх юм бэ? Хэрэв ЭЗЭН нь Бурхан мөн юм бол Түүнийг дага. Харин Баал мөн бол түүнийг дага гэв. Ард түмэн түүнд нэг ч үг хариулсангүй.