Хаадын Дээд 18:23-29 АБ2004

23 Бидэнд хоёр үхрийг авчирч өгөөч. Баалын эш үзүүлэгчид өөрсдөдөө нэг үхрийг сонгон аваад, хэсэглэн эвдэж, зэрэглэсэн модон дээр байрлуулж, харин доор нь гал бүү асаа. Би нөгөө шарыг бэлтгэж, зэрэглэсэн модон дээр тавина. Би түүний доор гал асаахгүй.

24 Ийн үйлдсэний дараа та нар өөрсдийн бурхны нэрийг дууд. Би ч ЭЗЭНий нэрийг дуудъя. Галаар хариу өгөх Бурхан нь жинхэнэ Бурхан мөн гэлээ. Бүх хүмүүс—Сайн санаа байна гэцгээжээ.

25 Елиа Баалын эш үзүүлэгчдэд—Та нар олуулаа байгаа тул эхлээд үхрээ сонгон авч, бэлтгэн, бурхныхаа нэрийг дуудагтун. Харин гал ноцоож болохгүй шүү гэж өгүүлэв.

26 Ингээд тэд авчирсан үхрийг авч бэлтгээд, өглөөнөөс үд дунд болтол Баалын нэрийг дуудан,—Баал аа, бидэнд хариулж өгөөч хэмээн орилолдов. Гэвч ямар ч чимээ гарсангүй, хэн ч хариулсангүй. Баалын эш үзүүлэгчид өөрсдийн хийсэн тахилын ширээг тойрон цовхчив.

27 Үд дунд болоход Елиа тэднийг егөөдөн,—Тэр чинь бурхан юм чинь чангаар дуудаач. Тэр чинь бясалгаж байгаа юу, эсвэл завгүй байна уу, эсвэл аяллаар явчихсан юм уу, эсвэл тэр чинь унтаж байгаа бөгөөд түүнийг сэрээх хэрэгтэй болов уу гэж хэлэв.

28 Тэд чангаар хашхиран, заншил ёсоороо илд, жадаар өөрсдийгөө зүсэж, цусаа урсгав.

29 Үд дунд өнгөрөхөд тэд, оройн тахил өргөх цаг болтол тэд улангасан байлаа. Гэвч ямар ч чимээ гарсангүй, хэн ч хариулсангүй, хэн ч анхаарсангүй.