Хаадын Дээд 18:30-36 АБ2004

30 Үүний дараа Елиа бүх ард түмэнд—Над уруу ойртон ирэгтүн гэв. Бүх ард түмэн түүн уруу ойртон ирлээ. Тэрээр нурсан байсан ЭЗЭНий тахилын ширээг босгов.

31 Елиа Иаковын хөвгүүдийн овгуудын тоогоор арван хоёр чулуу авчээ. Иаковт ЭЗЭНий үг ирж, “Чиний нэр Израиль байх болно” хэмээн айлдсан билээ.

32 Эдгээр чулуунуудаараа Елиа ЭЗЭНий нэр дээр тахилын ширээ босгож, түүнийгээ тойруулан хоёр хэмжүүр тариа багтах өргөнтэй шуудуу ухав.

33 Түүний дараа тэрээр модоо зэрэглэн тавиад, дээр нь үхрийн цавчилсан махыг тавилаа. Тэр—Дөрвөн домбыг усаар дүүргэж, шатаалт тахил болон модон дээрээ асга гэв.

34 Елиа—Хоёр дахь удаа ус хий гэхэд тэд хоёр дахь удаа үүнийг гүйцэтгэв. Тэрээр—Үүнийг гурав дахиа хий гэсэнд тэд гурав дахь удаа ус асгалаа.

35 Ус тахилын ширээг тойрон хальж асгарсан төдийгүй, тэрээр шуудууг ч мөн усаар дүүргэв.

36 Оройн тахил өргөх цаг болоход эш үзүүлэгч Елиа урагш алхан гарч,—Абрахам, Исаак, Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ, Та бол Израиль дахь Бурхан мөн бөгөөд би Таны боол гэдгийг, мөн энэ бүгдийг би Таны үгээр л хийж байгааг өнөөдөр мэдүүлж өгөөч.