Хаадын Дээд 2:23-29 АБ2004

23 Тэгээд Соломон хаан ЭЗЭНээр тангараглаж—Хэрэв Адониа энэ үгийг өөрийнхөө амь насны эсрэг хэлээгүй байвал Бурхан намайг шийтгэг.

24 Тийм учраас одоо намайг босгож, Давид эцгийн минь сэнтийд залсан бөгөөд амласнаараа надад гэр байгуулж өгсөн ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Өнөөдөр Адониа заавал үхэх болно гэж хэлэв.

25 Соломон хаан Иехоиадагийн хүү Бенаиаг илгээж, түүнийг хөнөөлгөн алуулав.

26 Дараа нь тахилч Абиатарт хаан—Өөрийн талбай уруу, Анатот уруу явагтун. Чи хэдийгээр үхвэл зохих боловч миний эцэг Давидын өмнө БУРХАН Эзэний авдрыг авч явдаг байсан бөгөөд миний эцгийн бүх зовлонг хуваалцаж байсан учраас энэ удаа би чамайг алахгүй гэлээ.

27 Соломон Абиатарыг ЭЗЭНий тахилч байхаас халсан. Ингэснээр Елигийн гэр бүлийнхний талаар Шилод хэлсэн ЭЗЭНий үгийг гүйцэлдүүлжээ.

28 Энэ мэдээ Иоабт дуулдлаа. Хэдийгээр Иоаб Абсаломыг дагаагүй ч Адониаг дагасан тул тэрээр ЭЗЭНий майхан уруу зугтан, тахилын ширээний эврээс зууран барив.

29 Иоаб ЭЗЭНий майхан уруу зугтан одоо тахилын ширээний хажууд байгаа тухай Соломон хаанд дуулгасанд, тэрээр Иехоиадагийн хүү Бенаиаг илгээж,—Явж, түүнийг хөнөө гэж түүнд тушаав.