Хаадын Дээд 2:38-44 АБ2004

38 Тэгэхэд Шимеи нь хаанд—Зөв үг байна. Миний Эзэн хааны тушааснаар таны боол би үйлдье гэж хариулав. Ийнхүү Шимеи Иерусалимаас гаралгүй тэнд олон өдөр амьдарчээ.

39 Гэвч гурван жилийн төгсгөлд Шимеигийн боолуудаас хоёр хүн Гатын хаан, Маакагийн хүү Ахиш уруу зугтжээ. Хүмүүс Шимеид—Харагтун. Зарц нар чинь Гатад байна гэдгийг мэдүүлэв.

40 Тэгэхэд Шимеи босож, илжгэндээ эмээл тохон, боолуудаа олж ирэхээр Гатад буй Ахиш уруу явсан билээ. Шимеи явж тэндээс боолуудаа дагуулан иржээ.

41 Шимеи Иерусалимаас Гат уруу явчихаад эргээд ирсэн гэдгийг Соломонд мэдэгджээ.

42 Тиймээс хаан хүн илгээж, Шимеиг дуудан ирүүлээд, түүнд—Би чамайг ЭЗЭНээр тангараглуулан, хатуу сануулахдаа “Чи тодорхой мэдэж ав. Гадагшаа гарч ямар нэг газар уруу явах өдрөө заавал үхнэ” гэж хэлсэн бус уу? Чи өөрөө ч надад “Хэлсэн үг тань сайн байна” гэж хэлсэн шүү дээ.

43 Гэтэл юунд чи ЭЗЭНий тангараг болон миний чамд даалгасан тушаалыг сахисангүй вэ? гэж зэмлэв.

44 Мөн хаан Шимеид—Миний эцэг Давидад хийсэн ба зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрсөн бүх бузар муугаа чи санаж байгаа. Тийм учраас ЭЗЭН чиний бузар мууг толгой дээр чинь буцаан буулгана.