Хаадын Дээд 20:1-7 АБ2004

1 Арамын хаан Бен-хадад бүх цэргээ цуглуулав. Түүнтэй хамт гучин хоёр хаад, морьд болон тэрэгнүүд цугласан байв. Тэрээр Самари хотыг бүслэн байлдав.

2 Тэрээр хот уруу элч нарыг илгээж, Израилийн хаан Ахабт хандан “Бен-хадад ийнхүү хэлж байна.

3 «Чиний алт, мөнгө минийх. Чиний хамгийн үзэсгэлэнтэй эхнэр, хүүхдүүд ч бас минийх» гэсэн” гэж хэлүүлжээ.

4 Израилийн хаан хариу үг илгээн—Хаан эзэн минь ээ, таны үгээр болох болтугай. Би болон миний эзэмшиж байгаа бүх юмс таных билээ гэв.

5 Тэгэхэд элч нар Ахаб уруу буцаж ирэн,—Бен-хадад ийнхүү хэлж байна. “Өмнө нь би чамд «Чи надад алт, мөнгө, эхнэр, хүүхдүүдээ өг» гэсэн үг илгээсэн билээ.

6 Харин маргааш яг энэ цагийн орчимд би өөрийн түшмэдээ чам уруу илгээх болно. Тэд чиний гэр болон түшмэдийн чинь гэрийг нэгжиж, чиний хувьд үнэтэй гэгдэх юм болгоныг чинь тэд авч явах болно” гэв.

7 Израилийн хаан улсынхаа бүх ахмадуудыг цуглуулан,—Энэ хүн ямар хэцүү зүйл шаардаж буйг хараач? Тэрээр над уруу элч илгээн миний эхнэр хүүхдийг болон алт мөнгийг авахыг хүсэхэд би татгалзсангүй гэжээ.