Хаадын Дээд 20:15-21 АБ2004

15 Ингээд Ахаб мужуудын захирагчдын дундаас залуусыг цуглуулахад хоёр зуун гучин хоёр хүн байв. Тэдний дараа тэрээр бүх хүмүүсийг буюу Израилийн бүх хөвгүүдийг цуглуулахад долоон мянган хүн байв.

16 Ахабын цэргүүд үд дунд довтолгоогоо эхэлжээ. Тэр үед Бен-хадад өөрт нь тусалж буй гучин хоёр хаадын хамт цацартаа архидан согтуурч байлаа.

17 Мужуудын захирагчдын дундах залуу тэргүүлэн хөдлөв. Бен-хадад туршуулуудыг илгээхэд тэд—Самариас хүмүүс гарч, ирж байна гэж мэдэгджээ.

18 Бен-хадад—Тэд найрамдахаар ирсэн ч бай, дайтахаар ирсэн ч бай тэднийг амьдаар нь барьж ав гэж тушаав.

19 Мужуудын захирагчдын дундах залуус араасаа цэргүүдийг дагуулан хотоос гарчээ.

20 Тэд тус бүр нэг дайсныг алжээ. Арамейчууд зугтаж, израильчууд тэдний хойноос хөөлөө. Арамын хаан Бен-хадад морин цэргүүдийн хамт мориндоо мордон зугтжээ.

21 Израилийн хаан довтолж морьд болон тэрэгнүүдийг цохисон бөгөөд арамейчуудыг үй олноор устгав.