19 Мужуудын захирагчдын дундах залуус араасаа цэргүүдийг дагуулан хотоос гарчээ.
20 Тэд тус бүр нэг дайсныг алжээ. Арамейчууд зугтаж, израильчууд тэдний хойноос хөөлөө. Арамын хаан Бен-хадад морин цэргүүдийн хамт мориндоо мордон зугтжээ.
21 Израилийн хаан довтолж морьд болон тэрэгнүүдийг цохисон бөгөөд арамейчуудыг үй олноор устгав.
22 Тэгэхэд эш үзүүлэгч Израилийн хаанд ойртон ирж, түүнд—Явж, өөрийн хүчийг сэлбээд, юу хийх ёстойгоо харан хүлээгтүн. Ирэх жилийн эхэнд Арамын хаан чиний эсрэг довтлон ирнэ гэв.
23 Арамын хааны түшмэд хаандаа—Тэдний бурхад уулын бурхад учир тэд биднээс хүчтэй байсан юм. Харин тэдэнтэй тал газарт тулалдахыг бидэнд зөвшөөрвөл бид үнэхээр тэднээс хүчтэй байх болно.
24 Үүнийг хийгтүн. Бүх хаадыг тушаалаас нь буулган, оронд нь өөр ахмадуудыг тавь.
25 Алдсан цэргээ, морийг мориор, тэргийг тэргээр нь нөхөж цуглуул. Тэгээд израильчуудтай тал газарт тулалдах бөгөөд бид үнэхээр тэднээс хүчтэй байх болно гэв. Хаан тэднийг сонсож, тийнхүү хийв.