40 Таны боол энд ч, тэнд ч ажиллаад завгүй байх үед өнөөх хүн зугтаж одсон юм гэв. Израилийн хаан түүнд—Чи өөрөө ингэж шийдсэн тул чамд ирэх шийтгэл ийнхүү байх болтугай гэв.
41 Тэгтэл эш үзүүлэгч нүднээсээ боолтыг мултлан авахад Израилийн хаан түүнийг эш үзүүлэгчдийн нэг болохыг нь танилаа.
42 Тэрээр хаанд—ЭЗЭН ингэж айлдаж байна. “Миний устгахаар шийдсэн хүнийг чи гараасаа мултлан явуулсан тул чиний амь түүний амийн оронд өгөгдөж, мөн чиний ард түмэн түүний ард түмний оронд мөхөх болно” хэмээсэн гэлээ.
43 Израилийн хаан дүнсгэр царайлан, уцаартайгаар гэр уруугаа явж, Самарид ирлээ.