Хаадын Дээд 20:5-11 АБ2004

5 Тэгэхэд элч нар Ахаб уруу буцаж ирэн,—Бен-хадад ийнхүү хэлж байна. “Өмнө нь би чамд «Чи надад алт, мөнгө, эхнэр, хүүхдүүдээ өг» гэсэн үг илгээсэн билээ.

6 Харин маргааш яг энэ цагийн орчимд би өөрийн түшмэдээ чам уруу илгээх болно. Тэд чиний гэр болон түшмэдийн чинь гэрийг нэгжиж, чиний хувьд үнэтэй гэгдэх юм болгоныг чинь тэд авч явах болно” гэв.

7 Израилийн хаан улсынхаа бүх ахмадуудыг цуглуулан,—Энэ хүн ямар хэцүү зүйл шаардаж буйг хараач? Тэрээр над уруу элч илгээн миний эхнэр хүүхдийг болон алт мөнгийг авахыг хүсэхэд би татгалзсангүй гэжээ.

8 Бүх ахмадуудад болон бүх хүмүүс Ахабт—Түүнийг бүү сонс, түүнд бүү зөвшөөр гэлцэв.

9 Ахаб Бен-хададын элч нарт—Хаан эзэнд минь “Зарцдаа илгээсэн таны анхны бүх шаардлагыг би зөвшөөрөх болно. Харин энэ удаагийн шаардлагыг би биелүүлж чадахгүй” гэж дамжуул гэв. Элч нар явцгааж, Бен-хададад үүнийг сонордуулав.

10 Бен-хадад Ахаб уруу элч нарыг явуулан,—Хэрэв намайг дагаж буй хүн бүрд атга атгаар оногдох шороо Самарид үлдэх аваас бурхад минь намайг цээрлүүлэг. Бүр илүү гай гамшиг учруулах болтугай гэж хэлүүлэв.

11 Израилийн хаан хариулахдаа—Хаандаа “Хуяг дуулгаа өмсөж буй хүн хуяг дуулгаа тайлж буй хүн шиг бүү сайрхаг” гэж хэл гэв.