Хаадын Дээд 21:12-18 АБ2004

12 Тэд мацаг барих өдрийг тунхаглан, Наботыг хүмүүсийн тэргүүнд суулгав.

13 Тэгтэл хоёр үл бүтэх хүн орж ирж, түүний өмнө суув. Тэгээд өнөөх үл бүтэх этгээд нь Наботын эсрэг хүмүүсийн өмнө гэрчлэл хийж,—Набот Бурхан ба хааныг хараасан юм гэв. Тэд Наботыг хотоос гадагш гарган түүн уруу чулуу шидлэн алжээ.

14 Ингээд тэд—Набот уруу чулуу шидэж алжээ хэмээх үгийг Иезебелд илгээжээ.

15 Набот чулуугаар шидүүлэн алуулсан гэдгийг Иезебел сонсоод Ахабт хандан—Босогтун. Иезреел хүн Наботын мөнгөөр өгөхөөс татгалзаад байсан усан үзмийн цэцэрлэгийг өмчлөн аваарай. Учир нь Набот амьд биш, үхсэн билээ гэв.

16 Набот үхсэнийг сонсоод Ахаб босож, иезреел хүн Наботын усан үзмийн цэцэрлэгийг өөрийн болгохоор явав.

17 Тэгэхэд ЭЗЭНий үг тишбе хүн Елиад ирж айлдсан нь—

18 Босогтун. Самарид байгаа Израилийн хаан Ахабтай уулзахаар явагтун. Тэр одоо Наботын усан үзмийн цэцэрлэгийг өөрийн болгон авахаар тэр газарт очоод байгаа.