Хаадын Дээд 21:2-8 АБ2004

2 Ахаб Наботад хандан—Таны усан үзмийн цэцэрлэг миний гэртэй ойр тул түүнийг надад өгөөч. Би түүнийг ногооны тариалан болгох гэсэн юм. Би чамд энэ усан үзмийн цэцэрлэгээс илүү сайхныг өгье. Та хүсэж байвал түүний өртгийг мөнгөөр ч төлж болно гэв.

3 Гэвч Набот Ахабт—Эцэг өвгөдийнхөө өмчийг танд өгөх явдлаас ЭЗЭН намайг хол байлгаг гэв.

4 “Эцэг өвгөдийнхөө өвийг би танд өгөхгүй” гэж Иезреел хүн Наботын хэлсэн үгнээс болж Ахаб гэртээ их л дүнсгэр, уцаарлан орж ирэв. Тэрээр орон дээрээ хэвтэж, нүүрээ буруулан хоол ч идсэнгүй.

5 Харин түүний эхнэр Иезебел түүн уруу ирээд,—Юунд чиний сэтгэл дүнсийгээд, чи хоол идэхгүй байгаа юм бэ? гэлээ.

6 Хаан түүнд—Би иезреел хүн Наботтай ярилцаж, түүнд “Усан үзмийн цэцэрлэгээ надад мөнгөөр худалдаач. Эсвэл чамд таалагдвал оронд нь би чамд өөр усан үзмийн цэцэрлэг өгье” гэсэн боловч тэрээр “Би чамд усан үзмийн цэцэрлэгээ өгөхгүй” гэв гэж хариулав.

7 Түүний эхнэр Иезебел түүнд—Чи одоо Израилийг захирч байгаа юм биш үү? Бос, талх ид, зүрх сэтгэлээ баясга. Иезреел хүн Наботын усан үзмийн цэцэрлэгийг би чамд авч өгөх болно гэж хэлэв.

8 Иезебел Ахабын нэрээр захидлууд бичээд, тамгаар нь лацдан Наботтай хамт хотод нь амьдарч байсан ахмадуудад болон язгууртнуудад эдгээр захидлуудыг илгээв.