15 Соломонд ачаа зөөх далан мянган хүн, мөн ууланд чулуу цавчих наян мянган хүн байлаа.
16 Үүнээс гадна ажиллагсдыг захирч, ажлыг хянах гурван мянга гурван зуун даамал байв.
17 Хаан зарлиг буулгасанд өргөөний суурийг зассан чулуугаар тавихын тулд тэд том үнэт чулуу олборложээ.
18 Соломон ба Хирамын барилгачид болон гебалчууд чулууг засаж, өргөөний барилгад хэрэглэх дүнз чулуунуудыг бэлдэв.