Хаадын Дээд 6:21-27 АБ2004

21 Соломон өргөөг шижир алтаар доторлож, дотоод ариун газрын өмнүүр алтан гинжнүүд татаж, түүнчлэн дотоод ариун газрыг бүхэлд нь алтаар бүржээ.

22 Ийнхүү тэр өргөөний доторхыг нэлэнхүйд нь алтаар бүрсэн юм. Дотоод ариун газарт байсан тахилын ширээг ч бас бүхэлд нь алтаар бүрсэн байлаа.

23 Мөн дотоод ариун газарт тэрээр чидун модоор арван тохой өндөр хос херубууд бүтээжээ.

24 Нэг херубын нэг далавч нь таван тохой, нөгөө далавч нь бас таван тохой буюу нэг талын далавчны үзүүрээс нөгөө талын далавчны үзүүр хүртэл арван тохой хэмжээтэй байв.

25 Нөгөө херуб ч бас арван тохой байлаа. Эдгээр херубууд хоёулаа адил хэлбэр, хэмжээтэйгээр хийгджээ.

26 Херуб тус бүр арван тохой өндөр байлаа.

27 Соломон хос херубуудыг дотоод өргөөний голд залав. Херубуудын далавчууд нь дэлгэгдсэн бөгөөд нэг херубын далавч нэг талын хананд, нөгөө херубын далавч нөгөө талын хананд хүрч байв. Тэдний далавчууд нь өргөөний голд хоорондоо шүргэн байлаа.