18 Хирам баганануудыг хийж, баганын оройд хийх баганын толгойг чимэглэсэн. Хүрэл анар хийж, нэг торон дээр хоёр эгнээ анаруудыг тойруулан баганын толгойг чимэглэжээ. Нөгөө баганын оройг ч ингэж чимэглэсэн байлаа.
19 Үүдний танхимд буй баганын оройд тавьсан баганануудын толгой нь дөрвөн тохой өндөр бөгөөд сараана цэцгэн дүрстэй байв.
20 Хоёр баганын орой дахь гинжин унжлагын дэргэд буй цагиргуудын хажууд баганын толгойнууд байсан бөгөөд хоёр зуун ширхэг хүрэл сэмбэрүү цэцгээр эгнээ үүсгэн тойруулан чимж өгчээ.
21 Тэрээр хос баганыг гол танхимын үүдний танхимд босгосон байв. Баруун талын баганыг босгож Иахин гэж нэрлэн, зүүн талын баганыг Боаз гэж нэрлэжээ.
22 Баганануудын оройд сараана цэцгэн чимэглэл байв. Ийнхүү баганыг босгох ажил өндөрлөжээ.
23 Түүний дараа тэрээр тойрог хэлбэртэй цутгамал тэнгис хийсэн бөгөөд амсраас нь нөгөө амсар хүртэл арван тохой, таван тохой өндөр, тойрог нь гучин тохой хэмжээтэй сав байлаа.
24 Амсрынх нь доор тэнгисийг бүтэн тойруулж хоёр эгнээ хулуу урлажээ. Ингэхдээ нэг тохой бүрд арван хулуу байрлуулсан бөгөөд савтай нь цуг цутгаж хийсэн байв.