Хаадын Дээд 7:9-15 АБ2004

9 Эдгээр бүх барилгууд хөрөөдөж зассан үнэт чулуугаар хийгдсэн байлаа. Барилгын сууриас орой хүртэл гадна ба дотор талдаа, тийм чулуунаас бүтсэн бөгөөд гаднах том хашаа хүртэл тийм чулуугаар хийгджээ.

10 Суурийг үнэт чулуугаар тавьсан бөгөөд зарим нь арван тохой, зарим нь найман тохой хэмжээтэй том чулуунууд байлаа.

11 Дээр нь хэмжүүрээр зассан үнэт чулуу болон хуш өржээ.

12 ЭЗЭНий өргөөний дотоод хашаа болон өргөөний үүдний танхим шиг гаднах том хашаа эргэн тойрондоо гурван эгнээ зассан чулуу, нэг эгнээ хушин дүнзээр хүрээлэгджээ.

13 Соломон хаан хүн илгээн, Тирээс Хирамыг дуудаж авчрууллаа.

14 Тэрээр Нафтали овгийн бэлэвсэн эхнэрийн хүү байсан бөгөөд эцэг нь тир хүн, хүрлийн дархан байв. Тэрээр мэргэн ухаан, ойлголтоор болоод хүрлээр аливаа зүйлийг хийх чадвараар дүүрэн байлаа. Ингээд тэрээр Соломон хаан уруу ирээд, түүний бүх ажлыг гүйцэтгэжээ.

15 Тэрээр хос хүрэл багана бүтээсэн бөгөөд эдгээрийн өндөр нь арван найман тохой, тойргийг нь олсоор хэмжвэл арван хоёр тохой байлаа.