Хаадын Дээд 9:19-25 АБ2004

19 мөн өөрт нь харьяалагддаг бүх нөөц хангамжийн хотууд, тэрэгтэнгүүдэд болон морьтон цэргүүдэд хуваарилан өгсөн хотуудыг байгуулжээ. Соломон Иерусалимд ч, Ливанд ч, ер нь өөрийнх нь харьяа бүх нутагт бий болгоно гэж санасан бүгдээ байгууллаа.

20 Израиль хөвгүүд бус, харин аморичууд, хитчүүд, перизчүүд, хивичүүд, иебусчуудаас үлдсэн хүмүүсийн хувьд гэвэл,

21 Израилийн хөвгүүдийг бүрэн устгаж чадаагүй бөгөөд тэр нутагт үлдээсэн дээрх хүмүүсийн үр хүүхдүүдээс Соломон өнөөг хүртэл албадан ажилчдыг авсаар ирсэн юм.

22 Харин Соломон Израилийн хөвгүүдээс боолчлоогүй. Тэдгээр нь дайчид ба түүний түшмэд, ноёд, цэргийн жанжид, тэрэг хариуцсан алба хаагчид болон, морьтонгууд байсан.

23 Эдгээр хүмүүс Соломоны ажлыг хариуцсан бөгөөд таван зуун тавин захирагчид байдаг байв. Тэд ажил гүйцэтгэж буй хүмүүсийг хянадаг байв.

24 Фараоны охин Давидын хотоос Соломоны түүнд барьж өгсөн гэртээ ирмэгц Соломон Миллог барьжээ.

25 Соломон ЭЗЭНд зориулан зассан тахилын ширээнд жилд гурван удаа шатаалт тахил, эвийн тахил өргөж бас ЭЗЭНий өмнө байрлах уг ширээн дээр тахилуудын хамт утлага уугиулдаг байлаа. Тэрээр өргөө барих ажлаа дуусгалаа.