Хаадын Дээд 9:5-11 АБ2004

5 Би чиний эцэг Давидад амлан, “Израилийн сэнтийд залрах хүн чамд тасрахгүй” гэж айлдсан ёсоор Израилийг захирах чиний сэнтийг Би мөнхөд тогтоож өгнө.

6 Гэвч хэрэв чи болон хөвгүүд чинь Намайг дагахаас үнэхээр татгалзан эргэж, чиний өмнө тавьсан Миний тушаал зарлигуудыг сахихгүй, явж өөр бурхдад үйлчилж мөргөвөл,

7 Би тэдэнд өгсөн газар нутгаас, Өөрийн нэрийн төлөө ариусган тусгаарласан өргөөнөөс Израилийг таслан хаяж, мэлмийнээсээ зайлуулна. Израиль бүх ард түмнүүдийн дунд сургамж жишээ болно.

8 Энэ өргөө ч овоолсон нуранги болж, хажуугаар нь өнгөрөх хүн бүр гайхан “ЭЗЭН юунд энэ газар нутаг, энэ өргөөг ийм болгож орхисон юм бол доо?” гэж харуусах болно.

9 Тэгэхэд хүмүүс “Өвөг дээдсийг нь Египет газраас чөлөөлсөн Бурхан ЭЗЭНийг Израилийн ард түмэн умартан, өөр бурхдыг үрчлэн авч, тэдэнд мөргөн, үйлчилснээс болж ЭЗЭН энэ бүх гай гамшгийг тэдэн дээр буулгасан юм” гэж хэлнэ хэмээн айлдав.

10 Соломон ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн барилгыг хоёуланг нь барьсан хорин жилийн төгсгөлд

11 (Тирийн Хирам хаан Соломоны хүссэн ёсоор хуш ба нарсан дүнз, алт зэргийг Соломонд нийлүүлж байсан юм) Соломон хаан Хирамд Галилын нутагт хорин хот өгчээ.