29 Тэдний угийн бичиг нь дараах болой. Ишмаелын ууган хүү нь Небаиот байсан бөгөөд удаах нь Кедар, Адбеел, Мибсам,
30 Мишма, Дума, Масса, Хадад, Тема,
31 Иетур, Нафиш, Кедема нар юм. Эдгээр нь Ишмаелын хөвгүүд болой.
32 Абрахамын татвар эм Кетурагийн төрүүлсэн хөвгүүд нь Зимран, Иокшан, Медан, Мидиан, Ишбак, Шуа нар болой. Иокшаны хөвгүүд нь Шеба, Дедан юм.
33 Мидианы хөвгүүд нь Ефа, Ефер, Ханох, Абида, Елдаа болой. Эдгээр нь бүгд Кетурагийн хөвгүүд юм.
34 Абрахам нь Исаакийг төрүүлсэн билээ. Исаакийн хөвгүүд нь Есав болон Израиль.
35 Есавын хөвгүүд нь Елифаз, Реуел, Иеуш, Иалам, Кора болой.