43 Израилийн хөвгүүдийн хэн нэгэн хааны хаанчлахаас өмнө Едом газрыг захирч байсан хаад нь эдгээр болой. Беорын хүү Бела. Түүний хотын нэрийг Динхаба гэдэг байв.
44 Бела үхэхэд Бозрагийн Зерагийн хүү Иобаб түүний оронд хаан болсон юм.
45 Иобаб үхэхэд теманчуудын нутгийн Хушам түүний оронд хаан болсон билээ.
46 Хушам үхэхэд Моабын талд мидианчуудыг цохисон Бедадын хүү Хадад түүний оронд хаан болсон бөгөөд хотынх нь нэрийг Авит гэдэг байв.
47 Хадад үхэхэд Масрекагийн Самла түүний оронд хаан болсон билээ.
48 Самла үхэхэд Евфратын эргийн Рехоботын Шаул түүний оронд хаан болсон юм.
49 Шаул үхэхэд Ахборын хүү Баал-ханан түүний оронд хаан болсон юм.