Шастирын Дээд 11:1-7 АБ2004

1 Тэгээд бүх Израиль Хебронд байсан Давид уруу цуглан ирж—Үзэгтүн, бид таны яс махны тасархай билээ.

2 Урьд Саулыг хаан байх үед Израилийг удирдан гаргаж авчирдаг ганц хүн нь та байсан билээ. Таны Бурхан ЭЗЭН танд “Чи Миний ард түмэн Израилийн хоньчин болж, чи Миний ард түмэн Израилийн захирагч болох болно” гэж айлдсан гэж хэлцгээв.

3 Ийнхүү Израилийн бүх ахмадууд Хебронд хаан уруу ирж, Давид Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгуулав. Тэд Самуелаар дамжуулсан ЭЗЭНий үгийн дагуу Давидыг Израилийн хаан болгон тослов.

4 Тэгээд Давид болон бүх Израиль нь Иерусалим (буюу Иебус) уруу явав. Тэнд уугуул нутгийнхан болох иебусчууд амьдарч байв.

5 Иебусын оршин суугчид Давидад—Чи энд нэвтэрч болохгүй гэж хэлжээ. Гэвч Давид Сионы бэхлэлтийг эзлэн авчээ (тэр нь Давидын хот).

6 Давид—Хамгийн түрүүнд Иебус хүнийг цохигч хэн боловч жанжин, удирдагч болно гэхэд Зеруиагийн хүү Иоаб хамгийн түрүүнд довтлон, явж жанжин болов.

7 Тэгээд Давид тэр бэхлэлтэд оршин суусан тул энэ нь Давидын хот гэж нэрлэгдэх болжээ.