11 Уззагийн эсрэг ЭЗЭН дүрсхийн уурласан тул Давид уурлажээ. Давид тэр газрыг Перез-узза хэмээн нэрлэсэн нь өнөөг хүртэл байдаг.
12 Тэр өдөр Давид Бурханаас айж,—Би яаж Бурханы авдрыг өөртөө авчирч чадах билээ? гэв.
13 Тиймээс Давид авдрыг Давидын хот уруу өөртөө авч явсангүй. Харин түүнийг гит хүн Обед-едомын гэр уруу аваачив.
14 Ингээд Бурханы авдар Обед-едомын гэр бүлийн хамт түүний гэрт гурван сар байсан бөгөөд ЭЗЭН Обед-едомын гэр бүлийг түүнд байсан бүхний хамт ерөөв.