Шастирын Дээд 15:10-16 АБ2004

10 Уззиелийн хөвгүүдээс захирагч Амминадаб болон түүний төрөл садангийн зуун арван хоёр хүн байв.

11 Дараа нь тахилч Задок, Абиатар нарыг болон левичүүд болох Уриел, Асаиа, Иоел, Шемаиа, Елиел, Амминадаб нарыг Давид дуудан

12 тэдэнд—Та нар бол левичүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид билээ. Израилийн Бурхан ЭЗЭНий авдрыг миний түүнд зориулан бэлтгэсэн газарт авчрахын тулд өөрсдийгөө болон хамаатан садангуудаа ариусга.

13 Эхний удаа та нар түүнийг үүрээгүйгээс болж бидний Бурхан ЭЗЭН бидэнд дүрсхийн уурласан юм. Яагаад гэвэл бид зааврын дагуу Түүнийг эрж хайгаагүй билээ гэж хэлэв.

14 Ингээд Израилийн Бурхан ЭЗЭНий авдрыг авчрахын тулд тахилч нар болон левичүүд өөрсдийгөө ариусгав.

15 ЭЗЭНий үгийн дагуу Мосегийн тушааснаар левичүүдийн хөвгүүд Бурханы авдрыг дамнуургаар өргөн, мөрөн дээрээ үүрч явав.

16 Тэгээд баяр баяслын дууг өргөхөөр босоо ятга, ятга, цан хөгжмүүдтэй хамт дуулах дуучдаар хамаатнуудаас нь томилох тухай Давид левичүүдийн захирагчидтай ярилцав.