15 ЭЗЭНий үгийн дагуу Мосегийн тушааснаар левичүүдийн хөвгүүд Бурханы авдрыг дамнуургаар өргөн, мөрөн дээрээ үүрч явав.
16 Тэгээд баяр баяслын дууг өргөхөөр босоо ятга, ятга, цан хөгжмүүдтэй хамт дуулах дуучдаар хамаатнуудаас нь томилох тухай Давид левичүүдийн захирагчидтай ярилцав.
17 Ингээд Иоелын хүү Хеманыг болон түүний төрөл саднаас Береиагийн хүү Асафыг левичүүд томилжээ. Мөн тэдний төрөл садан болох Мерарийн хөвгүүдээс Кушаиагийн хүү Етаныг болон
18 тэдний хамт хоёрдугаар зэргийн хамаатнууд буюу хаалгач нар болох Зехариа, Бен, Иазиел, Шемирамот, Иехиел, Унни, Елиаб, Бенаиа, Маасеиа, Маттитиа, Елифеле, Микнеиа, Обедедом, Иеиел нар байв.
19 Дуучид болох Хеман, Асаф, Етан нар гуулин цан цохихоор томилогджээ.
20 Зехариа, Азиел, Шемирамот, Иехиел, Унни, Елиаб, Маасеиа, Бенаиа нар аламотод нийцүүлэн босоо ятга тоглов.
21 Маттитиа, Елифеле, Микнеиа, Обед-едом, Иеиел, Азазиа нар шеминитэд нийцүүлэн ятга дарав.