17 Ингээд Иоелын хүү Хеманыг болон түүний төрөл саднаас Береиагийн хүү Асафыг левичүүд томилжээ. Мөн тэдний төрөл садан болох Мерарийн хөвгүүдээс Кушаиагийн хүү Етаныг болон
18 тэдний хамт хоёрдугаар зэргийн хамаатнууд буюу хаалгач нар болох Зехариа, Бен, Иазиел, Шемирамот, Иехиел, Унни, Елиаб, Бенаиа, Маасеиа, Маттитиа, Елифеле, Микнеиа, Обедедом, Иеиел нар байв.
19 Дуучид болох Хеман, Асаф, Етан нар гуулин цан цохихоор томилогджээ.
20 Зехариа, Азиел, Шемирамот, Иехиел, Унни, Елиаб, Маасеиа, Бенаиа нар аламотод нийцүүлэн босоо ятга тоглов.
21 Маттитиа, Елифеле, Микнеиа, Обед-едом, Иеиел, Азазиа нар шеминитэд нийцүүлэн ятга дарав.
22 Левичүүдийн захирагч Кенаниа нь дуулах үүргийг даан авчээ. Тэрээр авъяастай байсан тул дуулах зааврыг өгч байв.
23 Берекиа, Елкана нар авдрын сахиулууд байв.