2 Тэгээд Давид—Бурханы авдрыг левичүүдээс өөр хэн ч өргөн зөөж болохгүй. Учир нь Бурханы авдрыг зөөлгөж, Өөртөө үүрд мөнх үйлчлүүлэхээр ЭЗЭН тэднийг сонгосон билээ гэв.
3 Давид өөрийн бэлтгэсэн газарт ЭЗЭНий авдрыг авчруулахаар бүх Израилийг Иерусалимд цуглуулав.
4 Давид Аароны хөвгүүдийг болон левичүүдийг хамтад нь цуглуулжээ. Үүнд:
5 Кохатын хөвгүүдээс захирагч Уриел болон түүний төрөл садангийн зуун хорин хүн,
6 Мерарийн хөвгүүдээс захирагч Асаиа болон түүний төрөл садангийн хоёр зуун хорин хүн,
7 Гершомын хөвгүүдээс захирагч Иоел болон түүний төрөл садангийн зуун гучин хүн,
8 Елизафаны хөвгүүдээс захирагч Шемаиа болон түүний төрөл садангийн хоёр зуун хүн,