Шастирын Дээд 15:21-27 АБ2004

21 Маттитиа, Елифеле, Микнеиа, Обед-едом, Иеиел, Азазиа нар шеминитэд нийцүүлэн ятга дарав.

22 Левичүүдийн захирагч Кенаниа нь дуулах үүргийг даан авчээ. Тэрээр авъяастай байсан тул дуулах зааврыг өгч байв.

23 Берекиа, Елкана нар авдрын сахиулууд байв.

24 Тахилч нар болох Шебаниа, Иошафат, Нетанел, Амисаи, Зехариа, Бенаиа, Елиезер нар Бурханы авдрын өмнө бүрээ үлээв. Обедедом, Иехиа нар мөн авдрын сахиулууд байв.

25 Обед-едомын гэрээс ЭЗЭНий гэрээний авдрыг баяр баясгалантайгаар нүүлгэн авчрахаар Израилийн ахмадууд болон мянгатын дарга нарын хамт явсан хүн нь Давид байв.

26 ЭЗЭНий гэрээний авдрыг зөөсөн левичүүдэд Бурхан тусалсан тул тэд долоон бух, долоон хуцаар тахил өргөв.

27 Авдрыг үүрсэн бүх левичүүд, дуучид болон дууны удирдаач Кенаниа нарын адил Давид нарийн маалингаар хийсэн дээл өмсөв. Давид бас маалинган ефод өмссөн байв.