24 Тахилч нар болох Шебаниа, Иошафат, Нетанел, Амисаи, Зехариа, Бенаиа, Елиезер нар Бурханы авдрын өмнө бүрээ үлээв. Обедедом, Иехиа нар мөн авдрын сахиулууд байв.
25 Обед-едомын гэрээс ЭЗЭНий гэрээний авдрыг баяр баясгалантайгаар нүүлгэн авчрахаар Израилийн ахмадууд болон мянгатын дарга нарын хамт явсан хүн нь Давид байв.
26 ЭЗЭНий гэрээний авдрыг зөөсөн левичүүдэд Бурхан тусалсан тул тэд долоон бух, долоон хуцаар тахил өргөв.
27 Авдрыг үүрсэн бүх левичүүд, дуучид болон дууны удирдаач Кенаниа нарын адил Давид нарийн маалингаар хийсэн дээл өмсөв. Давид бас маалинган ефод өмссөн байв.
28 Ийнхүү бүх Израиль уухайн дуугаар, эвэр бүрээ болон бүрээ үлээн, цан хөгжмийг чанга дуугарган, босоо ятга ба ятгын аялгуутайгаар ЭЗЭНий гэрээний авдрыг авчирчээ.
29 ЭЗЭНий гэрээний авдар Давидын хот уруу ойртон ирэх үед Саулын охин Микал цонхоор хараад, Давид хааны үсэрч цовхчин, баярлан тэмдэглэж байхыг үзээд, зүрх сэтгэлдээ түүнийг басамжлав.