24 Таны нэр мөнхөд тогтоогдон өргөмжлөгдөж, “Түмэн цэргийн ЭЗЭН бол Израилийн Бурхан, Израильд хамаарах Бурхан билээ. Таны боол Давидын гэр ч Таны өмнө баттай зогсжээ” хэмээн хэлэгдэх болтугай.
25 Бурхан минь ээ, Та Өөрийн боолдоо зориулан гэрийг барьж өгнө гэдгийг түүнд илчлэн үзүүлсэн тул Таны боол Таны өмнө залбирах зоригийг авсан билээ.
26 ЭЗЭН, Та Бурхан мөн бөгөөд эдгээр сайн зүйлийг Өөрийн боолд амласан билээ.
27 Тэгэхээр энэ нь Таны өмнө мөнхөд үргэлжлэхийн тулд одоо Өөрийн боолын гэрийг ерөөх нь Таны таалалд нийцжээ. Учир нь ЭЗЭН минь, Та ерөөсөн бөгөөд энэ бол мөнхийн ерөөл билээ гэв.